С.Зориг агсны хөшөөг нүүлгэх зөвшөөрөл олгосон СБД-ийн Засаг даргын цалинг гурван сар 20 хувиар хасжээ

С.Зориг агсны хөшөөг нүүлгэх зөвшөөрөл олгосон СБД-ийн Засаг даргын цалинг гурван сар 20 хувиар хасжээ

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөг Төв шуудангийн урд байрлах газраас нүүлгэн Монголын Ардчилсан Холбооны “Ардчиллын өргөө”-ний үүдэнд байршуулсан асуудалтай холбоотойгоор өнгөрсөн бямба гарагт Хотын дарга Б.Пүрэвдагва мэдээлэл хийсэн.

Тэрбээр, "С.Зориг агсны хөшөөг 2026 оны долдугаар сарын 31-ний шөнө 03:00 цагийн орчимд нийслэлийн Засаг даргын Тамгын газраас зөвшөөрөл авалгүйгээр нүүлгэсэн. НЗДТГ-аас ямар нэгэн зөвшөөрөл өгөөгүй. Нийслэл өмчөө хамгаална” хэмээн мэдэгдэж, зөвшөөрөлгүй нүүлгэсэн хөшөөг буцаан байршуулахыг үүрэг болгосон.

Тэгвэл Хотын дарга Б.Пүрэвдагва Сүхбаатар дүүргийн Засаг дарга М.Алтангэрэлд хариуцлага тооцсон гэдгээ өнөөдөр мэдээлэв. Тодруулбал, М.Алтангэрэлийг эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, С.Зориг агсны хөшөөг нүүлгэн шилжүүлэх зөвшөөрөл олгосон гэх үндэслэлээр үндсэн цалинг нь гурван сарын хугацаанд 20 хувь хасах шийтгэл оногдуулжээ.