Их, дээд сургуулиуд нэмэлт элсэлтээ зарлалаа

Их, дээд сургуулиуд нэмэлт элсэлтээ зарлалаа

Их дээд сургуулиудын элсэлтийн бүртгэл дууссантай холбоотойгоор үлдсэн хөтөлбөрүүддээ нэмэлт элсэлтээ зарлаж эхэллээ. Элсэгчид тухайн сургуулийн албан ёсны цахим хуудсаар дамжуулан шаардлага, бүртгэлийн хугацаа болон элсэлтийн журмыг шалгаж, хугацаандаа бүртгүүлэх шаардлагатай.

Одоогоор зарлагдсан нэмэлт элсэлтийн хуваарь:

  • АШУҮИС – Нэмэлт элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 5-наас 18-ныг хүртэл үргэлжилнэ.
  • МУИС – Нэмэлт элсэлт наймдугаар сарын 10-наас эхэлнэ.
  • МУБИС – Нэмэлт элсэлт наймдугаар сарын 15-наас эхэлнэ.
  • СУИС – Нэмэлт элсэлт наймдугаар сарын 24-нөөс эхлэхээр товлогджээ.

Элсэгчид нэмэлт элсэлтэд оролцохдоо өмнө нь өгсөн элсэлтийн шалгалтын оноо, шаардлагатай бичиг баримтаа бүрдүүлэн тухайн сургуулийн зааврын дагуу цахимаар бүртгүүлэх боломжтой. Нэмэлт элсэлтийн хуваарь, элсүүлэх хөтөлбөр, сул орон тооны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг тухайн их, дээд сургуулийн албан ёсны мэдээллийн сувгуудаас авахыг зөвлөж байна.