Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахууны нөхцөл байдалтай холбогдуулан цаг үеийн асуудлаар ээлжит хэвлэлийн хурлаа өнөөдөр /2026.08.07/ хийсэн.
Тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв "Шатахуун олголтыг 50 мянган төгрөгөөр хязгаарласныг нэмэгдүүлж 100 мянган төгрөгт хүргэх судалж байна. Маргаашаас олгож эхэлж ч магадгүй. БНХАУ-аас онгоцны 3000 тонн дизель түлш импортлох зөвшөөрөл авч, нэг мянган тонн нь эхнээсээ Улаанбаатар хотод орж ирж байна. хоёр мянган тонн дизель түлш Замын-Үүдэд шилжүүлэн ачилт хийгдэж байгаа. Үүний дараа зургаан мянган тонн автобензин нийлүүлэгдэхээр ачилтад бэлэн болсон. ОХУ-тай наймдугаар сард авах бүтээгдэхүүний хэмжээг баталгаажуулсан. Ачилтыг нэмэгдүүлэх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг ярилцахаар Г.Дамдинням сайд маргааш Москва хотод ажиллана. Татварын бүртгэлийн систем болон бусад и-монголиа системтэй хамтарч иргэддээ бодит мэдээлэл хүргэх үүднээс апликейшн хөгжүүлж байгааг дуулгасан. Тасганы овоо, Энхтайваны гүүр, Нарны замын дагуу өндөр ачаалал үүсгэдэг. Зарим дүүрэгт ачаалал бага байдаг гэсэн тонн мэдээлэл бий. Өнгөрсөн өдрийн мэдээллээр Сүхбаатар дүүрэгт 11 мянган тээврийн хэрэгсэл шатахуун авсан бол Баянгол дүүрэгт гурван мянган тээврийн хэрэгсэл авчээ” гэлээ.