Нийслэлийн шуурхай удирдлагын зөвлөгөөн өнөөдөр Хан -Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын гадаа талбайд хуралдлаа. Уг хурлаас гарсан зарим шийдвэрийг НЗХГ-ын дарга Э.Одбаяр танилцууллаа.
Тэрбээр “Өнөөдрийн хуралдааны үеэр Нийслэлийн засаг дарга Б.Пүрэвдагва ЦЕГ-т нэн яаралтай цахилгаан дугуй, мопедыг хэрэглээнд оруулах тухай албан бичгийг хүргүүлсэн байгаа. Авто зам дагуух хөвөөг мопед, скүүтертэй зорчигчдод ашиглуулж байгаа. Тиймээс иргэд явган замаар бус зориулалтын замаар зорчихыг зөвлөж байна” гэлээ.