Өчигдөр гэр бүлийн хүчирхийллийн 59 дуудлага бүртгэгджээ

Өчигдөр гэр бүлийн хүчирхийллийн 59 дуудлага бүртгэгджээ

Цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд өчигдөр /2026.07.23/ 1781 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 696, хулгайтай холбоотой 12, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 59, гэмт хэргийн шинжтэй 86 мэдээлэл бүртгэгдсэн байна. 

Цагдаагийн байгууллагаас иргэдийг аливаа гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлж, сэжигтэй үйлдэл, нөхцөл байдлын талаар цаг алдалгүй 102 дугаарын утсанд мэдээлэхийг зөвлөж байна.