Орхон аймгийн Эрдэнэт хот үүсгэн байгуулагдсаны түүхт 50 жилийн ойн баяр, наадмын арга хэмжээ өнөөдөр үргэлжилж байна. Энэ жилийн ойн хамгийн онцлох бүтээн байгуулалтын нэг нь баярын тоглолтын аварга тайз болжээ.
Зохион байгуулагчдын мэдээлснээр, тоглолтын тайзыг 60х24 метрийн хэмжээтэйгээр засаж, нийт 1660 ширхэг буюу 500 ам метр LED дэлгэц суурилуулсан байна. Мөн дуугаралтын хувьд дэлхийн хэмжээний Clair Brothers системийг ашиглаж, нийт 160 мэргэжлийн чанга яригч байршуулжээ. Тайз, гэрэлтүүлэг, дуугаралтын тоног төхөөрөмжид Монголын томоохон шоу, тоглолтуудад ашиглагддаг мэргэжлийн техник хэрэгслийг бүрэн ашигласан байна.