Эрдэнэт хотын 50 жилийн ойн баяр наадмын түрүү бөхийг автомашин, үзүүрлэсэн бөхийг байраар байлахаар болсон.
Тэгвэл маргааш /2026.07.24/ эхлэх тус барилдаанд Дархан аварга Н.Батсуурь, Улсын арслан Ц.Содномдорж, Э.Оюунболд, Б.Бат-Өлзий, Э.Батмагнай, Улсын гарди М.Лхагвагэрэл, Улсын заан Н.Жаргалбаяр, С.Сүхбат, Д.Хүдэрбулга, Л.Энхсаруул, Д.Алтанцоож, Улсын харцага Г.Ганхуяг, Ө.Батсуурь, Б.Зоригтбаатар, О.Мөнх-Эрдэнэ, Э.Мөнхжаргал нар барилдахаар бүртгүүлжээ.