ВИДЕО: Сэлбэ голын 6.2 тэрбумаар хийсэн тохижилтын ажил үерийн улмаас хайрганд дарагдаж, зүлэгжүүлсэн хэсгээр гол урсаж эхэлжээ

ВИДЕО: Сэлбэ голын 6.2 тэрбумаар хийсэн тохижилтын ажил үерийн улмаас хайрганд дарагдаж, зүлэгжүүлсэн хэсгээр гол урсаж эхэлжээ

Улаанбаатар хотод наадмын үеэр орсон борооны улмаас Сэлбэ гол үерлэж 6.2 тэрбумаар хийсэн Сэлбэ голын тохижилтыг давж, эргээсээ хальсан байдаг. 

ВИДЕО:

Тэгвэл өнөөдрийн нөхцөл байдлаар Сэлбэ голын урсацыг тааруулсан гольдрол нь хайрганд дарагдаж, зүлэг тарьж байсан хэсгээр гол урсаж эхэлжээ. Энэ талаар холбогдох албаны хүмүүсээс өнгөрсөн зургаадугаар сард тодруулахад, "Сэлбэ гол дахиж үерлэхгүй. Сэлбэ голын эхэнд усны урсацыг тохируулах усан сан байгуулсан" гэж мэдэж байсан ч түр зуурын борооны дараа улсын төсвийн 6.2 тэрбум төгрөг үерийн устай урсжээ.




Өнөөдөр бич өдөр

4 цагийн өмнө