АСЕАН-ы Гадаад хэргийн сайд нарын уулзалт эхэлж, бүс нутгийн аюулгүй байдлыг хэлэлцэж байна

АСЕАН-ы Гадаад хэргийн сайд нарын уулзалт эхэлж, бүс нутгийн аюулгүй байдлыг хэлэлцэж байна

Зүүн Өмнөд Азийн орнуудын холбоо (АСЕАН)-ы Гадаад хэргийн сайд нарын уулзалт өнөөдөр Филиппиний нийслэл Манила хотод эхэллээ.

Уулзалтаар Өмнөд Хятадын тэнгисийн нөхцөл байдал, Мьянмарын хямрал, бүс нутгийн аюулгүй байдал, эдийн засгийн хамтын ажиллагаа зэрэг асуудлыг хэлэлцэж байна.

АСЕАН-ы уулзалтын хүрээнд АНУ, БНХАУ, Япон, БНСУ, ОХУ, Европын холбоо зэрэг түнш орнуудын төлөөлөгчид оролцож, бүс нутгийн аюулгүй байдал, худалдаа, эрчим хүч, нийлүүлэлтийн сүлжээний асуудлаар санал солилцох юм.

Олон улсын хэвлэлүүдийн мэдээлснээр, энэ удаагийн уулзалтын үеэр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио болон ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров нарын уулзалт болох эсэхэд онцгой анхаарал хандуулж байна.

АСЕАН нь 1967 онд байгуулагдсан бөгөөд Бруней, Вьетнам, Индонез, Камбож, Лаос, Малайз, Мьянмар, Сингапур, Тайланд, Филиппин гэсэн 10 гишүүн оронтой. Тус холбоо нь бүс нутгийн энх тайван, аюулгүй байдал, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой юм.