Богдхан ууланд монгол тарвага сэргээн нутагшуулж байна

Богдхан ууланд монгол тарвага сэргээн нутагшуулж байна

Богдхан уулын дархан цаазат газрын орчимд 2020–2025 оны газрын бүрхэвчийн өөрчлөлтийн судалгааны дүнгээр бэлчээрийн талбай 11 хувиар буурч, хотжилт гурван хувиар нэмэгдсэн нь тусгай хамгаалалттай газрын захын бүсэд хүний үйл ажиллагааны дарамт эрчимжиж, монгол тарваганы амьдрах орчны доройтол, хуваагдал нэмэгдэж байгааг албаныхан мэдээлж байсан.

Улмаар монгол тарвага  зарим популяци хүний үйл ажиллагааны шууд нөлөөлөлд өртөж, хязгаарлагдмал талбайд өндөр нягтралтай төвлөрөн, байгалийн жамаар тархац нутгаа тэлэх боломж нь хумигдсан буй судалгаагаар тогтоогджээ.

Иймд Шинжлэх Ухааны Академийн Биологийн хүрээлэн Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаатай хамтран хязгаарлалтын болон орчны бүсэд газар ашиглах эрх бүхий иргэн, аж ахуйн нэгжийн эзэмшил, ашиглалтын талбайд орших өндөр нягтралтай, тасархай тарваганы популяциудаас судалгаа, хамгааллын зорилгоор тодорхой тооны бодгаль барьж, нягтрал багатай, экологийн хувьд тохиромжтой амьдрах орчинд шилжүүлэн сэргээн нутагшуулах ажлыг зохион байгуулж байгаа аж.