Үндэсний их баяр наадамд амжилттай барилдаж, улсын өндөр цол хүртсэн Завхан нутгийн хүчит бөхчүүдийг нутгийн зон олон ёслол төгөлдөр угтан авч, хүндэтгэл үзүүллээ.
Энэ үеэр “Завхан Даян” бөхийн дэвжээ-гээс шинэхэн Улсын гарди М.Лхагвагэрэлд Lexus LX600 автомашин бэлэглэлээ. Мөн Үндэсний их баяр наадмаар Монгол Улсын заан цол хүртсэн Б.Сундуйжав, Монгол Улсын начин цол хүртсэн А.Нармандах нарт тус бүр Lexus LX300 автомашин гардуулан өгч, улсын цолыг нь хүндэтгэн мялаалаа.
