Таван мянган дэмбээчин гиннесийн амжилт тогтооно

Таван мянган дэмбээчин гиннесийн амжилт тогтооно

Айраг, адууны соёлтой салшгүй холбоотой үндэсний уламжлалт өв болох “Дэмбээ” наадгайг дэлхийд сурталчлан таниулах, “Гиннесийн дэлхийн дээд амжилтын ном”-д бүртгүүлэх санаачилгыг Булган аймаг хэрэгжүүлж эхэллээ.

Энэхүү зорилгын хүрээнд 2027 онд таван мянган дэмбээчнийг нэг дор оролцуулсан хамгийн олон оролцогчтой дэмбээ наадгайг зохион байгуулж, Гиннесийн дэлхийн дээд амжилтын бүртгэлд бүртгүүлэхээр зорин ажиллаж байна. “Айраг фестиваль–2026” арга хэмжээний үеэр хоёр мянган дэмбээчнийг нэг дор оролцуулсан дэмбээ наадгайг зохион байгуулахаар төлөвлөж байна.

Үндэсний өв соёлоо хадгалан хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, “Дэмбээ” наадгайг олон улсад сурталчлан таниулах энэхүү түүхэн санаачилгад иргэд, дэмбээчид, сонирхогч та бүхнийг идэвхтэй оролцохыг урьж байна.