Зорчигчийг буулгаж, дараагийн автобусанд суухыг шаардсан жолоочийг 20 мянган төгрөгөөр торгожээ

Зорчигчийг буулгаж, дараагийн автобусанд суухыг шаардсан жолоочийг 20 мянган төгрөгөөр торгожээ

Нийтийн тээврийн бодлогын газарт Баянзүрх дүүргийн иргэн гомдол гаргажээ. Тэрбээр Ч:40 (Махимпекс-Улаанхуаран) чиглэлийн 4-032 дугаартай тээврийн хэрэгслийн жолооч 25-р эмийн сангийн зогсоол дээрээс "Арын автобусанд суу, би цааш явахгүй" гээд буулгасан” гэх гомдол мэдүүлсэн байна.

Гомдлын дагуу нийтийн тээврийн үйлчилгээний Блюбус ХХК-ийн 4-032 гарааш дугаартай автобусны жолооч Э.С-д Зөрчлийн тухай хуулийн дагуу 20 нэгжээр торгох шийтгэл оногдуулжээ. Иргэд энэ мэтчилэн нийтийн тээвэртэй холбоотой санал, хүсэлт, талархал, гомдлоо 70044040 дугаарт болон https://ptd.ub.gov.mn/ цахим хаягаар явуулах боломжтой аж.