Олон улсын шалгалтын оноог ЭШ-тай дүйцүүлэх хүсэлт өнөөдөр 18:00 цагт хаагдана

Олон улсын шалгалтын оноог ЭШ-тай дүйцүүлэх хүсэлт өнөөдөр 18:00 цагт хаагдана

Олон улсад хүлээн зөвшөөрөгддөг шалгалтын оноог Элсэлтийн шалгалтын үнэлгээтэй дүйцүүлэх цахим хүсэлт хүлээн авах хугацаа өнөөдөр /2026.06.03/ 18:00 цагт дуусна.

Боловсролын үнэлгээний төвөөс Кембрижийн AS, A Level, IB (International Baccalaureate), TOEFL iBT, PTE, IELTS, SAT зэрэг олон улсын шалгалтын оноог ЭШ-ын үнэлгээтэй дүйцүүлэх боломжтойг мэдээлжээ. Үнэлгээ дүйцүүлэх хүсэлт гаргах иргэд Боловсролын үнэлгээний төвийн цахим системд нэвтэрч шаардлагатай материалаа хавсарган хүсэлтээ илгээх юм.

Хүсэлт гаргахад үнэлгээ дүйцүүлэх тухай хүсэлт, төрсний гэрчилгээ эсвэл иргэний үнэмлэхийн хуулбар, сертификат буюу дүнгийн хуудасны хуулбар, бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар болон суралцаж буй сургуулийн тодорхойлолт зэрэг баримт бичгийг бүрдүүлэх шаардлагатай.

Боловсролын үнэлгээний төв хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 10 хоногийн дотор шийдвэрлэх бөгөөд хариуг цахим системээр дамжуулан авах боломжтой байна. Иймд олон улсын шалгалтын оноогоо Элсэлтийн шалгалтын үнэлгээтэй дүйцүүлэхээр төлөвлөж буй сурагчид хүсэлтээ өнөөдөр 18:00 цагаас өмнө илгээхийг анхаарууллаа.