ТОДРУУЛГА: Хоёр иргэн нийлж бусад дээр шатахуун асгаж, шатаасан гэх хэргийн хяналт шалгалтын ажиллагаа үргэлжилж байна

ТОДРУУЛГА: Хоёр иргэн нийлж бусад дээр шатахуун асгаж, шатаасан гэх хэргийн хяналт шалгалтын ажиллагаа үргэлжилж байна

Цагдаагийн байгууллагад энэ оны 08 дугаар сарын 15-ны өдөр “Хашааны гадаах горхины хажууд нэг хүний дээр бензин асгаж шатаагаад байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Уг хэргийн талаар холбогдох байгууллагаас тодруулахад "шалгалтын явцад амь хохирогчийн бие дээр самар түүхээр явсан хоёр иргэн бензин асган шатааж, гэмтэл учруулсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон байгаа. Амь хохирогч эмнэлэгийн байгууллагад эмчлүүлж байгаад энэ оны 09 дүгээр сарын 03-ны өдөр нас баран. Харин энэ хэрэгт холбогдогч Г-г цагдан хорьж, хэргийн шалтгаан, нөхцөлийг тогтоохоор цагдаагийн газраас шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна" гэлээ.