Монгол Улсад жил бүрийн есдүгээр сарын 10-ныг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгон өнгөрүүлдэг.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх, цэцэг өргөх ёслолын арга хэмжээ өнөөдөр /2026.09.10/ 10.00 цагт Дурсгалын хөшөөнд болно. Мөн Монголын Бурхан Шашинтны Төв-Гандантэгчэнлин хийдтэй хамтран 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй бүх сүм хийдэд хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн улс орон даяар нэгэн зэрэг буяны ном хурахаар болжээ