Өнөөдөр УИХ-ын хоёр байнгын хороо хуралдаж, Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ.
Байнгын хороодын хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэнэ. Тус хуулийн төслүүдийг Засгийн газар 2026 оны наймдугаар сарын 20-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн бөгөөд өнөөдөр хоёр дахь хэлэлцүүлгийг хийх юм.
Хуралдааны хуваарь:
10:00 цагт – Эдийн засгийн байнгын хороо
14:00 цагт – Төрийн байгуулалтын байнгын хороо