Олон улсын жүдо бөхийн холбооноос Унгарын Будапешт хотод энэ сарын 11-13-ны өдрүүдэд “Их дуулга” тэмцээнийг зохион байгуулна.
Энэ удаагийн "Будапештын Их дуулга"-д манай улсаас 10 тамирчин оролцохоор болжээ. Тодруулбал, эрэгтэйчүүдийн -60 кг-д Б.Бат-Энэрэл, Н.Мэндсайхан, -66 кг-д Ө.Бямбасүрэн, Ө.Жанцандорж, -73 кг-д Л.Энхдөл, Л.Анхзаяа нар барилдах юм. Харин эмэгтэйчүүдээс -48 кг-д олимпын мөнгөн медальт, дэлхийн аварга, гавьяат тамирчин Б.Баасанхүү, -52 кг-д Б.Уранзаяа, -57 кг-д Л.Сосорбарам, -78 кг-д О.Хүслэн нар зодоглохоор болжээ.