“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн тэмцээн маргааш /2026.05.23/ болохтой холбогдуулан нийтийн тээврийн 55 чиглэлийн үйлчилгээнд түр өөрчлөлт оруулна.
Марафоны үеэр хотын төвийн авто замуудыг хаах тул нийтийн тээврийн 55 чиглэлийн 506 тээврийн хэрэгслийн маршрут өөрчлөгдөн ажиллах бөгөөд нийтийн тээврийн гол чиглэлүүд ихэвчлэн Их тойруугаар явах аж.
Ингэхдээ чиглэлийн нэршлийг Ч:8Ма, Ч:65Ма, Ч:70Ма, Ч:64Ма, Ч:61Ма, Ч:58Ма, Ч:50Ма, Ч:55Ма, М:1А-Ма, М:1Б-Ма, М:2Ма, М:5Ма, М:6Ма, Ч:8Ма, Ч:70Ма, М:3Ма, Ч:7Ма, Ч:63Ма, Х:19Ма, Ч:80Ма тэмдэглэгээтэй болгох аж.
Авто замыг 06:00-18:00 цаг хүртэл хаах бөгөөд зам нээсний дараа нийтийн тээврийн чиглэлүүд үндсэн маршрутаараа үйлчилнэ гэдгийг албаныхан мэдээллээ. Иймд иргэдийг тухайн өдөр зорчих чиглэлээ урьдчилан төлөвлөж, нийтийн тээврийн түр өөрчлөгдсөн маршрутын мэдээллийг анхаарч үйлчлүүлэхийг зөвлөж байна.