УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар зарим хуулийн төслүүдтэй холбоотой санал хураалт үргэлжилж байна.
Засгийн газраас өргөн барьсан “Гадаад зээлийн ашиглалтыг нэмэгдүүлэх“ хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээс эцэслэн батлах үе шат руу шилжүүлэх байнгын хорооны саналаар санал хураалт явууллаа. Санал хураалтад оролцсон гишүүдийн 69.3 хувь нь дэмжсэн тул эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Төсвийн байнгын хороонд шилжүүлээ.