Хилийн цэргийн 0132 дугаар ангийн долоон цэргийн алба хаагчийг халсан гэх асуудал цахим орчинд тархаад буй. Тэгвэл уг асуудлын талаар Хилийн цэргийн 0132 дугаар ангиас тодруулга хийлээ.
Хилийн цэргийн 0132 дугаар ангийн захирагч, хурандаа Б.Гантөмөр “Тухайн цэргийн алба хаагчид нь эрүүл мэндээс шалтгаалах өвчний улмаас цэргийн алба хаах боломжгүй гэсэн шалтгаанаар тухайн алба хаагчдыг халах саналыг ХХЕГ-т хүргүүлсэн. Тухайлбал, Венын судасны өргөсөл, хамрын хөндийн идээт үрэвсэл, зүрхний хэм алдалт, аутизм, сэтгэл зүйчийн дүгнэлтээр халах саналыг хүргүүлсэн. Уг мэдээлэлд дурдагдсан байлдагчид хүч хэрэглэсэн, харьцааны зөрчил гарсан гэх асуудлаар бид дотооддоо хяналт шалгалтын ажил явуулахад тийм зүйл тогтоогдоогүй. Одоогоор цагдаагийн байгууллагад хандан тухайн нөхцөл байдлыг тогтоохоор ажиллаж байна” гэв.
ВИДЕО: