Ираны Гадаад хэргийн сайд Аббас Аракчи Нью баасан гарагт /2026.05.15/ Дели хотноо болсон “BRICS”-ийн гадаад хэргийн сайд нарын уулзалтад оролцжээ.
Тэрбээр уулзалтын үеэр Техран АНУ-д огт итгэхгүй байгаа, Вашингтон үнэхээр хэлэлцээ хийхийг хүсэж байгаа үед л ярилцана гэж хэлсэн байна. Мөн түүний хэлснээр Ирантай дайтаагүй орнууд улсынх нь тэнгисийн хүчинтэй хамтран ажиллабал Ормузын хоолойгоор дамжин өнгөрч болно гэжээ.
Аббас Нью-Делид Гадаад хэргийн сайд Субрахманям Жайшанкартай уулзахдаа "Субрахманямтай уулзахдаа “Иран Ормузын хоолойн аюулгүй байдлыг хамгаалагчийн хувьд түүхэн үүргээ үргэлж биелүүлэх болно” гэж хэлжээ. Хоёрдугаар сарын 28-нд АНУ, Израил нар Иранд цохилт өгсний улмаас дэлхийн газрын тос болон байгалийн хийн нийлүүлэлтийн тавны нэг нь дамжин өнгөрдөг Ормузын хоолойг Техран хаасан. Өнгөрсөн сард АНУ, Иран нар гал зогсоох тохиролцоонд хүрсэн ч хоёр тал дайныг дуусгах тохиролцоонд хүрч чадаагүй л байна. Өнгөрсөн долоо хоногт Иран, АНУ нар бие биеийнхээ тавьсан саналыг няцаасны дараа Пакистаны зуучилж байсан энхийн хэлэлцээ зогсонги байдалд орсон байгаа билээ.
Эх сурвалж: Reuters