Н.Учрал: Х. Нямбаатар зүгээр байгаа бродюр сольж байхын оронд нөөцийн махаа хангалттай бэлдсэнгүй. Түүнд хариуцлага тооцно

Н.Учрал: Х. Нямбаатар зүгээр байгаа бродюр сольж байхын оронд нөөцийн махаа хангалттай бэлдсэнгүй. Түүнд хариуцлага тооцно

Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр /2026.05.16/ “Хүчит шонхор” захад ажиллаж, махны үнийн өсөлт болон нөөцийн махны нийлүүлэлттэй холбоотой нөхцөл байдалтай газар дээр нь танилцлаа.

Тэрбээр махны үнэ огцом өссөн шалтгааныг нөөцийн махны бэлтгэл хангалтгүй байсантай холбон шүүмжилж, нөөц бүрдүүлэх ажиллагаанд хэд хэдэн ноцтой зөрчил илэрснийг онцолсон байна. Тухайлбал, нийслэлийн хэмжээнд нөөцийн мах бэлтгэхдээ дотоодын зах, худалдааны төвүүдээс их хэмжээгээр худалдан авалт хийснээр жижиглэнгийн худалдаанд хомсдол үүссэн гэж үзжээ. Мөн иргэдийн худалдан авалт хамгийн идэвхждэг үетэй давхцуулан нөөцийн мах татан авсан нь зах зээл дэх үнийн өсөлтөд нөлөөлсөн хэмээн тайлбарлав. Түүнчлэн худалдаанд гаргасан гэх 2500 тонн үхрийн нөөцийн мах хаана, ямар сувгаар борлуулагдсан нь тодорхойгүй байна. Үүнээс гадна нэг иргэн 200 гаруй сая төгрөгөөр нөөцийн мах худалдан авсан гэх мэдээлэл гарсан нь анхаарал татаж буйг хэлжээ.

Мөн энэ үеэр хотын дарга Х. Нямбаатарт хандан, “Зүгээр байгаа бродюр сольж байхын оронд нөөцийн махаа хангалттай бэлдсэнгүй. Энэ асуудалд маш их гомдолтой байна. Хариуцлага тооцно” хэмээн мэдэгдсэн байна.




Өнөөдөр бар өдөр

7 цагийн өмнө