“Ерөнхийлөгчийн илгээлт 2100” хөтөлбөрийн хүрээнд дэлхийн шилдэг их, дээд сургуулиудад суралцсан анхны төгсөгчид эх орондоо эргэн ирж, мэдлэг боловсрол, чадвар туршлагаа Монгол Улс, орон нутгийнхаа хөгжил дэвшилд зориулан ажиллаж эхэллээ.
Тус хөтөлбөрийн зорилго нь улс даяар төрийн албанд нэн шаардлагатай мэргэжилтнийг төрийн тэргүүний тэтгэлгээр төрийн бодлогоор бэлтгэх явдал билээ.
Өнөөдрийн байдлаар тус хөтөлбөрт 21 улсад 1055 оюутан суралцаж байна. Тэдний түрүүчийн төгсөгчид төрийн албанд ажиллаж, улс орныхоо ирээдүйг бүтээх үйлсэд хувь нэмрээ оруулж байна.
Тухайлбал, Одвогмэдийн Дээшинбаяр Увс аймгийн Эрүүл мэндийн газрын мэдээллийн технологийн мэргэжилтнээр, Төгсбатын Мөнгөнзул Гадаад харилцааны яамны мэргэжилтнээр ажиллаж байгаа юм.