Боловсролын яамнаас Элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/болон гүйцэтгэлийн үнэлгээний зохион байгуулалтын талаар мэдээлэл өглөө.
Энэ жилийн ЭЕШ зургаадугаар сарын 25-28-ны хооронд үргэлжилнэ. ЭЕШ-ын бүртгэл гуравдугаар сарын 4-өөс тавдугаар сарын 15-ны хооронд үргэлжлэх юм. Харин ЭЕШ-ын оноог олон улсын шалгалтын оноотой дүйцүүлэх бүртгэл гуравдугаар сарын 9-өөс зургаадугаар сарын 3-ны хооронд олон улсын оноотой дүйцүүлнэ. Түүнчлэн ЭЕШ-ыг 2028 оны долоодугаар сар хүртэл одоо авч буй 10 хөтөлбөрийн агуулгад үндэслэн зохион байгуулах юм. Харин үүнээс хойш суралцах чадварын шалгалт, судлагдахууны хоёр түвшинт шалгалт, ур чадварын шалгалт, олон улсын англи хэлний шалгалтуудыг элсэлтийн шалгалтанд оруулж ирэх тогтолцоо руу шилжинэ.