Дунд, ахлах ангийн сурагчдын “Хятад хэлний гүүр” Олон улсын тэмцээний Монголын бүсийн шалгаруулалтад Монгол-Хятадын Найрамдал сургуулийн сурагчид амжилттай оролцлоо.
Тус тэмцээнд Монгол-Хятадын Найрамдал сургуулийн 12а ангийн сурагч У.Нинжин гуравдугаар байр, 10б ангийн сурагч Ц.Мөнхжин, 9б ангийн сурагч Ж.Ариунжаргал, 9б ангийн сурагч Л.Алтандөл нар "Тусгай байр"-ын шагнал хүртлээ. Мөн тус өдөр Хятад бийрийн уран бичлэгийн уралдаанд шагналт байр эзэлсэн сурагчдын шагналыг гардуулан өгчээ. Тус тэмцээнд Монгол-Хятадын Найрамдал сургуулийн сурагч 12а ангийн сурагч У.Энхжин, 11а ангийн сурагч Б.Хүслэн, 10б ангийн сурагч Shen Жавхлан, 8а ангийн сурагч Chen Naomu нар гуравдугаар байр, 9б ангийн сурагч Ү.Төгсзаяа "Тусгай байр"-ын шагнал хүртсэн байна.