Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хүндлэхийг НҮБ уриаллаа

Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хүндлэхийг НҮБ уриаллаа

Казахстанд Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль болсон зургаадугаар сарын еснөөс хойш тус улсад өдөр бүр жагсаал цуглаан болж, олон зуун хүн баривчлагдсан талаар eadaily.com мэдээллээ.

Мөн жагсаал цуглааныг тараах үед хүний эрх зөрчигдөж байгаа талаар хүний эрхийг хамгаалагчид болон олно улсын байгууллагууд мэдээлсээр байгаа юм.

Үүнтэй холбоотойгоор НҮБ-ын хүний эрхийн товчоо Казахстанд хандан тайван жагсаал хийх, үзэл бодлоо илэрхийлэх, улс төрийн амьдралд оролцох эрх чөлөөг хүндлэхийг уриалсан байна.

“Сонгуулийн үеэр болон сонгуулийн дараа энгийн жагсагчид, идэвхитнүүд болон сэтгүүлчдийн эсрэг хийж буй Казахстаны үйлдэлд ихээхэн харамсч байна. Үзэл бодлоо илэрхийлэх, тайван жагсаалц углаан хийх эрх чөлөө нь амжилттай, өсөлттэй нийгмийн суурь. Зохих үндэслэлгүйгээр эдгээр эрх чөлөөг хязгаарлах гэсэн аливаа оролдлого нь тогтвортой байдалд эрсдэл учруулдаг ” хэмээн Төв Ази дахь НҮБ-ын Хүний эрхийн офисын тэргүүн Ришард Коменда мэдэгджээ.

Түүнчлэн, НҮБ-ын Хүний эрхийн байгууллага улс төрийн итгэл үнэмшил, санаа нийлэхгүй байгаагаа тайвнаар илэрхийлснийх нь төлөө олон хүнийг баривчилсанд санаа зовниж байгаагаа илэрхийлсэн байна.

“Тайван жагсаал хийх, үзэл бодлоо илэрхийлэх, улс төрийн амьдралд оролцох эрхийг хүндэтгэн, хамгаалах хууль ёсны үүргээ биелүүлэхийг Казахстанд уриалж байна” хэмээн Коменда мэдэгджээ.

Энд дуулгахад, Казахстаны Дотоод хэргийн яамны мэдэгдснээр зургаадугаар сарын 9-10-ны өдрүүдэд тус улсад хууль бусаар жагсаал хийсэн хэрэгт буруутгагдан 700 орчим хүн баривчлагдснаас 550 нь захиргааны хариуцлагад татагдсан байна. Мөн энэ сарын 11, 12-ны өдрүүдэд ч баривчилгаа үргэлжилсэн бөгөөд Алма-Ата, Нур-султан хотуудад саатуулах байр дүүрсний улмаас зэргэлдээх суурингууд руу баривчилагдсан хүмүүсийг хүргэсэн гэж Казахстаны хүний эрхийн олон улсын товчоо мэдээлжээ.

Түүнчлэн, Токаев Ерөнхийлөгчийн тангараг өргөх өдөр буюу зургаадугаар сарын 12-ны өдөр Алма-Ата хотын төвд хүчний байгууллагынхан олноор цугласан байна. Энэ үеэр интернэтийг хязгаарлаж, What’s App ажиллахгүй, картаар гүйлгээ хийх боломжгүй болсон гэнэ. Мөн олон нийтийг хамарсан жагсаал дахин зохион байгуулагдана гэсэн яриа тархаж, 18 цаг гэхэд хотын төвөөс хол байхыг оршин суугчдад зөвлөсний дээр, 16,00 цаг гэхэд бүх ажилчдыг тараан, олон нийтийн арга хэмжээнүүдийг цуцалж байжээ.




Өнөөдөр туулай өдөр

10 цагийн өмнө