Хэл бичгийн шалгалтын эх зохиол сурагчдын нас, сэтгэхүйд тохирохгүй байна гэжээ

Хэл бичгийн шалгалтын эх зохиол сурагчдын нас, сэтгэхүйд тохирохгүй байна гэжээ

Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад элсэн суралцагчдын эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, харилцааны соёл, хэлний дархлааны түвшнийг үнэлэх зорилгоор Монгол хэл бичгийн шалгалтыг улс орон даяар дөрөвдүгээр сарын 9, 10-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Энэ жилийн шалгалтын 12 дугаар ангийн “А”, “Б” хувилбарт Төрийн шагналт зохиолч Ц.Доржготовын “Нохой гэрт хүн урдаггүй” өгүүллэг эх зохиолоор орж ирсэн нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад байна.  Багш, сурагч, эцэг эхчүүдийн зүгээс тус зохиолыг "нууц амраг"-ийн сэдэвтэй гэж үзээд, зохиолын агуулга нь сурагчдын нас, сэтгэхүйд тохироогүй байж болзошгүй хэмээж байна. Түүнчлэн мэргэжлийн хүмүүс ч энэхүү байр суурийг дэмжиж, шалгалтын эх сонголтод илүү анхаарах шаардлагатайг онцолсон байна.  Хэл бичгийн шалгалт нь элсэлтийн ерөнхий шалгалтад оролцох үндсэн шалгуур болдог бөгөөд шалгуулагчид 400-аас дээш оноо авснаар дараагийн шатны шалгалтад оролцох эрхтэй болдог юм. Иймээс ч шалгалтын агуулга, эх зохиолын сонголт нь сурагчдын мэдлэг чадварыг бодитоор үнэлэхээс гадна тэдний нас, сэтгэхүйн онцлогт нийцсэн байх шаардлагатайг энэ удаагийн шүүмжлэл дахин сануулж байна.