Боловсролын салбарын хувьсах зардлын тогтолцоо гажуудаж, үр өгөөжөө хүртээж чадахгүйд хүрсэн талаар Боловсролын сайд Л.Энх-Амгалан мэдээлэл өглөө.
ВИДЕО:
Тэрбээр "Хувьсах зардлын тогтолцоо, үр дүнд суурилсан санхүүжилт рүү бид шилжүүлээд явсан. Өнөөдөр хувьсах зардлын тогтолцоо эвдэрчихсэн байна. Хувьсах зардлаараа багшийн цалингийн асуудлыг ажил хаялтгүйгээр шийдэх бүрэн боломж байсан. Хувьсах зардлынхаа тогтолцоог ойлгуулж чадаагүй. Энэнээс болж өнөөдөр татвар төлөгчдийн мөнгөнөөс 700-800 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай болсон сууж байна. Би сайдыг буруутгахгүй байна. Сайдыг мэдээллээр хангах ёстой, удирдлагаар хангах ёстой хүмүүс өнөөдөр яагаад ийм зоригтойгоор төсвийн хуулийг зөрчсөн бэ.
Дөрвөн том хууль зөрчсөн. Засгийн газрын цалин нэмэгдүүлэх тухай тогтоолд 2026 оны төсөвтөө багтааж гэсэн үг өгүүлбэр байгаа. Тийм учраас цалинтай холбоотой зурсан энэ хоёр тушаалыг бэлдсэн, хянасан, зөвшөөрсөн бүх хүнд хариуцлага тооцно. Хууль хяналтын байгууллагад шилжүүлнэ" гэв.