Д.Пүрэвдоржийн “Тусгаар тогтнол” шүлгийг 3333 хүүхэд Сүхбаатарын талбайд уншина

Д.Пүрэвдоржийн “Тусгаар тогтнол” шүлгийг 3333 хүүхэд Сүхбаатарын талбайд уншина

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдоржийн “Тусгаар тогтнол” шүлгийг өнөөдөр /2026.04.03/ Сүхбаатарын талбайд 3333 сурагч Монгол Улсын газрын зураг хэлбэрээр зогсож уншина.

Эх оронч сэтгэлийг бэхжүүлэх, үндэсний эв нэгдэл, тусгаар тогтнолын үнэ цэнийг ойлгуулах, өвөг дээдсээ хүндэтгэн, үүх түүхээ мэдэх, судлах сэдлийг хүүхэд, багачуудад бий болгох зорилготой "Тусгаар тогтнол" шүлгийг унших арга хэмжээг нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн төв цэг, төв талбайд зэрэг эхлүүлнэ.