Орон нутгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хаврын улирлын бие даалтын долоо хоног өнөөдрөөс эхэллээ. Харин нийслэлийн сурагчдынх энэ сарын 30-наас дөрөвдүгээр сарын 5-ны өдөр хүртэл үргэлжилнэ.
Харин хоёрдугаар улирлын амралт орон нутагт 2026 оны гуравдугаар сарын 30-наас дөрөвдүгээр сарын 12-ны өдөр хүртэл, нийслэлд 2026 оны дөрөвдүгээр сарын 6-аас дөрөвдүгээр сарын 12-ны өдөр хүртэл, үргэлжилнэ. Орон нутгийн сурагчдын амралт нийслэлээс долоо хоногоор урт байгаа нь цаг агаар, бүс нутгийн онцлог, хичээлийн зохион байгуулалттай холбоотой зохицуулалт юм.
Харин нийслэл болон орон нутгийн бүх сурагчдын гуравдугаар улирлын амралт 2026 оны зургаадугаар сарын 15-наас эхэлнэ. Энэ нь хичээлийн жилийн албан ёсны төгсгөл бөгөөд зуны амралт эхлэх хугацаа юм.