Улсын заан, МУГТ М.Лхагвагэрэлд “Ахлах дэслэгч“ цол хүртээлээ

Улсын заан, МУГТ М.Лхагвагэрэлд “Ахлах дэслэгч“ цол хүртээлээ

“Монгол цэргийн өдөр”, Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 105 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Хил хамгаалах ерөнхий газрын даргын тушаалаар хилчдийг төрийн одон, медалиар шагнаж, цэргийн цол олголоо.

Энэ үеэр Улсын заан, МУГТ М.Лхагвагэрэлд “Ахлах дэслэгч” цол олголоо. Тэрээр 2021 онд Норвегийн Осло хотод зохиогдсон чөлөөт бөхийн ДАШТ-ий 125кг-ийн жинд хүрэл медаль хүртсэн. Мөн Токио 2020 олимпод шагналт тавдугаар байр эзэлж байсан билээ.