Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багт байрлах есдүгээр сургуульд гал гарч байна гэсэн дуудлага өнөөдөр /2026.03.20/ 08:25 цагт тус аймгийн Онцгой байдлын газарт иржээ.
Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын 22 дугаар ангийн найман алба хаагч шуурхай очиход тус сургуулийн 12х15 метр хэмжээтэй гал тогоонд уурын жигнүүр шатаж байсныг унтраасан байна. Мөн утаажилтын бүсээс 800 сурагчийг аюулгүй гаргажээ. Урьдчилсан байдлаар хэт олон цахилгаан хэрэгслийг нэг дор ажиллуулснаас гал гарсан байж болзошгүй гэж Онцгой байдлын алба хаагчид дүгнэсэн байна.
ВИДЕО: