"Тулам булаалдах" ДАШТ-ий шагналын сан 30 сая казахстан тэнгэ буюу 80 сая төгрөг байна

"Тулам булаалдах" ДАШТ-ий шагналын сан 30 сая казахстан тэнгэ буюу 80 сая төгрөг байна

Нүүдэлчдийн уламжлалт өв соёлыг илэрхийлсэн тулам булаалдах Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн Казахстаны өмнөд бүсийн түүхт Туркестан хотод эхэллээ. 

Энэ удаагийн тэмцээнд есөн улсын 100 орчим тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд Монгол Улсаас есөн тамирчнаас бүрдсэн шигшээ баг оролцож байгаа юм. Манай баг хэсгийн эхний тоглолтод Унгарын багийг 10:0-ээр илүүрхэн ялжээ. Энэхүү ялалт нь Монголын баг зөвхөн оролцогч төдий биш, аваргын төлөө өрсөлдөх  боломжтойг харуулж байна. Тэмцээний нийт шагналын сан 30 сая казахстан тэнгэ буюу ойролцоогоор 80 сая төгрөг аж.