“Хөдөлмөр, Халамжийн Үйлчилгээний Ерөнхий Газар”-ын зарим албан хаагч өчигдөр буюу гуравдугаар сарын 18-ны орой албан байранд архидан согтуурсан.
Энэ нь Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 7.1.4 дэх заалт, ХХҮЕГ-ын "Хөдөлмөрийн дотоод журам"-ын 12.3.13. дахь заалтыг тус тус ноцтойгоор зөрчсөн үйлдэл тул албан хаагчдад хариуцлага хүлээлгэж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Мөн олон нийтийн сүлжээнд зохисгүй мэдээллийг гаргуулсандаа гүнээ харамсаж, иргэд, үйлчлүүлэгчид, хамтран ажилладаг байгууллагуудаасаа хүлцэл өчиж буйгаа ХХҮЕГ-аас мэдэгдэв. Цаашид ажлын байранд дахин ийм зөрчил гаргуулахгүй, цаг ямагт төрийн үйлчилгээг түргэн шуурхай, чанартай хүргэхэд анхаарч ажиллах болно гэдгээ мөн илэрхийлжээ.
