Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “SWAT CHALLENGE” тэмцээнд амжилттай оролцсон тамирчдыг хүлээн авч уулзаж, талархал илэрхийллээ.
Өнгөрсөн хоёрдугаар сард Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо болсон тэмцээнд Төрийн тусгай хамгаалалтын газрын баг хоёр дахь удаа, Цагдаагийн ерөнхий газар, Дотоодын цэргийн баг анх удаа, нийт 44 хүн оролцсон.
Дэлхийн 48 улсын 109 багийн 700 гаруй алба хаагч өрсөлдсөнөөс Төрийн тусгай хамгаалалтын газрын тамирчид “Уулын дугуйтай тактик ажиллагаа” төрөлд гуравдугаар байр эзэлж, хүрэл медаль хүртсэн юм. Мөн тэмцээний нийлбэр дүнгээр 41 дүгээр байр эзэлжээ.Мөн тамирчдад “Монгол цэргийн өдөр”, Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 105 жилийн ойн баярын мэнд хүргэж, гэр бүл, үр хүүхэд, хамт олонд нь эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.Цаашид энэ тэмцээнд тогтмол оролцох, орчин үеийн тактик, зэвсэглэл, багийн ажиллагааны шинэ арга барил эзэмших, бэлтгэл сургуулилтаа сайжруулж илүү амжилт гаргах зорилгыг нь бүх талаар дэмжинэ гэдгээ хэллээ.