Элчин сайд Ричард Буанган: Монгол Улсын  шашны эрх чөлөөг АНУ дэмжсээр байх болно

Элчин сайд Ричард Буанган: Монгол Улсын шашны эрх чөлөөг АНУ дэмжсээр байх болно

АНУ-аас  Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанган өчигдөр /2026.03.17/ Буддын шашны төв Гандантэгчэнлин хийдээр зочилж Монголын бурхан шашин, соёлын өвтэй танилцжээ.

Тэрбээр “Монголын Буддын шашны төв Гандантэгчэнлин хийдэд зочилж, Монголын шашин, соёлын өвийн талаар илүү ихийг мэдэж авсандаа баяртай байна. Монгол Улсад болон дэлхий даяар шашны эрх чөлөөг АНУ дэмжсээр байх болно” хэмээн цахим хуудсандаа нийтэлжээ.