Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй “Монгол эр хүн” үндэсний III чуулган өнөөдөр /2026.03.17/ болж байгаа билээ. Уг чуулганд нийгэмд нөлөө бүхий хүмүүс олноор оролцож байна.
Уг чуулганы үеэр МУГЖ дуучин Т.Ариунаа “Эр хүний үнэлэмжийг эмэгтэй хүн өргөдөг. Эр хүн өөрийнхөө үнэлэмжийг хэзээ ч үр хүүхэддээ яриад байдаггүй. Түүнийг харин эмэгтэй хүн л тодотгож, дамжуулж байдаг болов уу. Би эрчүүдийг баяраараа баярлахаасаа илүү “эр хүн байх” эрдэмд суралцаасай гэж хүсдэг. Монгол эр хүний шинж уужим ухаан, хатан зориг, бат журам, өрх гэрийн тэргүүн, үр хүүхдийнхээ сүлд нь байх гэсэн таван эрдмээс тогтдог” гэлээ.
ВИДЕО: