Х.Ганхуяг: Баяр наадмын комисс удахгүй хуралдаж Үндэсний баяр наадмаар 1024 барилдах эсэхийг шийднэ

Х.Ганхуяг: Баяр наадмын комисс удахгүй хуралдаж Үндэсний баяр наадмаар 1024 барилдах эсэхийг шийднэ

Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн тэгш ой энэ онд тохионо. Энэхүү тэгш ойн хүрээнд Үндэсний баяр наадмаар 1024 бөх барилдах эсэх эргэлзээтэй байгаа билээ.

Энэ талаар Шадар сайд Г.Ганхуягаас тодруулахад, "Баяр наадмын комиссыг ойрын хугацаанд хуралдуулах гэж байгаа. Энэ хурлаар 1024 бөх барилдах эсэхийг шийднэ. Хэрэв барилдахаар болвол хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай. Одоогийн байдлаар ямар нэгэн шийд гараагүй байгаа" гэв.