Т.Даваадалай: Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх эсэх шийдвэр эцэслэн гараагүй байна

Т.Даваадалай: Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх эсэх шийдвэр эцэслэн гараагүй байна

Сар шинийн баяр, шинэ жил зэрэг олон нийтийн баяр ёслолын өдрүүдэд авто замын ачааллыг бууруулах зорилгоор нийслэлээс автомашиныг тэгш, сондгой дугаараар хязгаарлан зорчуулах зохицуулалт хийдэг. Тэгвэл энэ удаад ч уг зохицуулалтыг дахин хэрэгжүүлэх эсэх нь олон нийтийн анхаарлыг татсаар байна.

Энэ талаар Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай “Өнгөрсөн даваа гарагт болсон Засаг даргын шуурхай хуралдаанаар тус асуудлыг судалж, танилцуулах үүрэг өгсөн. Сар шинийн баярын өдрүүдэд замын хөдөлгөөний ачаалал ихэсдэг тул тодорхой хэмжээний зохицуулалт хийх шаардлагатай. Учир нь энэ үеэр хотоос гарах хөдөлгөөний эрчим нэмэгддэг. Тухайлбал, дөрвөн урсгалтай авто замын гурвыг нэг чиглэлийн хөдөлгөөнтэй болгох зэрэг зохицуулалт хийдэг. Харин яг ямар шийдэл хэрэгжүүлэхийг ирэх долоо хоногт хотын даргад танилцуулна. Одоогоор эцсийн шийдвэр гараагүй байна” гэв.