Үр тариа, төмс, хүнсний ногооны үрийг гаалийн татвараас тэглэх асуудлыг хэлэлцэж байна

Үр тариа, төмс, хүнсний ногооны үрийг гаалийн татвараас тэглэх асуудлыг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 10.10 цагт эхэллээ. Хуралдаанаар 9 хууль, тогтоолын төсөл хэлэлцэхээр төлөвлөснийг УИХ-ын дарга танилцууллаа.

Хэлэлцэх асуудлын жагсаалтын эхэнд Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Импортын барааны гаалийн татварын хувь хэмжээг тогтоох тухай тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай, Өвөрхангай аймгийн Арвайхээр, Тарагт, Баян-Өлгий аймгийн Өлгий, Бугат сумын хилийн цэсэд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг багтжээ.

Мөн НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийн төсөл, Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох, техник хэрэгсэл хэрэглэх тухай тогтоолын төслийг хэлэлцэхээр товлосон байна.

Хэлэлцэх асуудлын жагсаалттай холбогдуулан асуулт асуух, үг хэлэх гишүүн байсангүй. Тиймээс чуулганаар Импортын барааны гаалийн татварын хувь хэмжээг тогтоох тухай тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцэж эхлэв.

Хуулийн төсөл нь төмс, сонгино, сармис, байцаа, шар лууван, шар манжинг гааль, НӨАТ-ыг нэмэгдүүлэх, мөн үр тариа, тэжээлийн таримал, төмс, хүнсний ногооны үрийг гаалийн албан татварыг тэглэх зэргийг тусгасан юм. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авч байна.

ШУУД ҮЗЭХ: