ВИДЕО: Увс аймгийн Малчин суманд өчигдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орж байна

ВИДЕО: Увс аймгийн Малчин суманд өчигдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орж байна

Увс аймгийн Малчин суманд 2026 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орж байна.

Цаг уур, орчны шинжилгээний газар болон орон нутгийн иргэдийн мэдээлж буйгаар, цасны зузаан нэлээд нэмэгдсэн бөгөөд үүнтэй адил Увс аймгийн Наранбулаг, Тэс, Улаангом болон Ховд ,Өмнөговь, Өндөрхангай сумдаар ч мөн цас орж байна. Цаг агаарын энэхүү нөхцөл байдлын улмаас орон нутгийн замд халтиргаа гулгаа үүсэх, үзэгдэх орчин хязгаарлагдах эрсдэл тулгарч байгаа тул малчид мал сүргээ хол бэлчээхгүй байх, тус чиглэлд зорчих жолооч нар хурдаа тохируулан сонор сэрэмжтэй зорчихыг албаныхан анхааруулж байна.

ВИДЕО: