Хорьдол Сарьдагийн Дархан цаазат газарт зэрлэг амьтны камерын судалгааг хийж, өвлийн байршилд шилжүүлэн тавьсан байна.
ВИДЕО:
Энэ талаар Байгаль хамгаалагч Ж.Төмөрсүх өөрийн цахим хуудасдаа, “Камерыг цасан шуурга орохгүй газар тавих нь чухал байдаг. Ойд баавгай амгалан байна. Баавгай газраа ухаж, ичих бэлтгэлээ хийсэн шинэхэн ул мөрүүд таарч байна” хэмээжээ. Мөн баавгай ичих дөхөхөөр бартаа, саад ихтэй газраар явж, газар ухаж ичих байршлаа олж, бэлтгэлээ базаадаг байна.