Хүмүүжигчид дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртлээ

Хүмүүжигчид дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртлээ

Олон Улсын /ФИДЕ/ шатрын холбооноос хүмүүжигчдийн дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг.

Дэлхийн аварга шалгаруулах зургаа дахь удаагийн цахим тэмцээнд хүмүүжигчид амжилттай оролцож, 415 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн баг, тамирчид хүрэл медаль хүртлээ. Тус тэмцээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 401, 409, 415, 419, 423, 427, 435 дугаар нээлттэй, хаалттай хорих ангиас эрэгтэй 3 баг, 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангиас эмэгтэй 1 баг, Сургалт, хүмүүжлийн тусгай байгууллагаас өсвөр насны ангилалд 1 баг нийт 24 тамирчин оролцлоо. Энэ удаагийн тэмцээнд АНУ, Филиппин, Энэтхэг, Казахстан, Киргизстан, Австрали зэрэг 57 орны 135 баг, тамирчид өрсөлдсөн юм.