Японы Ерөнхий сайд Санаэ Такайчи ОХУ-д тагнуул хийсэн хэрэгт сэжиглэгдэн баривчлагдсан Японы сэтгүүлч Юки Имайтай холбоотойгоор тус улс тагнуулын үйл ажиллагаа явуулсан гэх буруутгалыг няцаажээ.
ОХУ-ын Гадаад хэргийн яам “Хоккайдо симбүн” сонины сэтгүүлч Юки Имайг ОХУ-ын нутаг дэвсгэрт тагнуулын үйл ажиллагаа явуулсан гэж буруутгасан байна. Үүний хариуд Япон улс ОХУ-ын Элчин сайдыг дуудан эсэргүүцэл илэрхийлж, сэтгүүлчид шударга хандахыг шаарджээ. Японы Засгийн газар сэтгүүлчтэй аль болох хурдан уулзахаар ажиллаж байгаа бол Сэтгүүлчдийг хамгаалах хороо түүнийг нэн даруй суллахыг уриалсан байна. Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.