Хагас тэрбумын шагнал хүртэж байсан Т.Намнанбаяр маргааш Луанн Сардиньятай тулалдана

Хагас тэрбумын шагнал хүртэж байсан Т.Намнанбаяр маргааш Луанн Сардиньятай тулалдана

Холимог тулааны "JCK MMA" холбооны ээлжит "JCK KINGS 017" тулаан 2026 оны аравдугаар сарын 17 буюу маргааш болно. Тус тулаанд Монгол Улсын хоёр тулаанч эх орноо төлөөлөн октагонд гарна.

ВИДЕО:

Тодруулбал, Т.Намнанбаяр  Бразилын тулаанч Луанн Сардиньятай, Б.Эрмүүн БНХАУ-ын тулаан ч Йерданна Айхенгнуэртай тулалдана. Тулааны өмнөх албан ёсны “Face Off” арга хэмжээ өнөөдөр 16.00 цагаас эхэлнэ. Эргэн сануулахад, маргааш тулалдах Т.Намнанбаяр нь энэ оны гуравдугаар сард БНХАУ-ын “JCK MMA” холбоонд амжилттай тулалдаж, ялалт байгуулснаар 1 сая юанийн эзэн болж байсан билээ.