BBC телевиз Ж.К.Роулингийн амьдрал, уран бүтээлийн тухай баримтат кино бүтээнэ

BBC телевиз Ж.К.Роулингийн амьдрал, уран бүтээлийн тухай баримтат кино бүтээнэ

Их Британийн BBC телевиз дэлхийд алдартай “Харри Поттер” цувралын зохиолч Ж.К.Роулингийн амьдрал, уран бүтээл болон олон нийтийн дунд маргаан дагуулсан үзэл бодлыг нь харуулах хоёр ангит баримтат кино бүтээхээр болжээ.

“J.K. Rowling” нэртэй уг баримтат киноны эхний ангид зохиолчийн бага нас, Эдинбург хотын кафед зохиолоо бичиж эхэлсэн үеэс дэлхийд танигдсан зохиолч болсон хүртэлх замналыг өгүүлэх юм. Харин хоёрдугаар ангид түүний улс төр, феминизм, үг хэлэх эрх чөлөө болон жендэрийн асуудлаарх байр суурийг хөндөж, эдгээр үзэл бодлоос нь үүдсэн олон нийтийн маргааныг харуулах аж.