Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 60 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй “Mock trial-2025” мэтгэлцээний тэмцээн 2025 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Захиргааны хэргийн шүүхийн шүүх хуралдааны “Green hall” танхимд эхэллээ.
Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгч П.Одгэрэл, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар, Тамгын газрын дарга Б.Батцэцэг болон тус шүүхийн шүүгч нар оролцож тэмцээнд оролцогчдод баяр хүргэж амжилт хүслээ. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 60 жилийн ойн нэрэмжит тус тэмцээнд Монгол Улсын Их Сургууль, Дотоод хэргийн их сургууль, Шихихутаг, Их засаг их сургуулийн Хууль зүйн сургууль, Санхүү эдийн засгийн их сургууль, Олон улсын Улаанбаатар их сургууль, Глобал удирдагч их сургууль, Отгонтэнгэр их сургууль, Зохиомж дээд сургууль гэсэн 10 сургуулийн 15 баг өрсөлдөж байна.