СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өчигдөр автомашин шатсан гурван дуудлага ОБЕГ-т бүртгэгджээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өчигдөр автомашин шатсан гурван дуудлага ОБЕГ-т бүртгэгджээ

Өчигдөр /2025.11.05/ автомашин шатсан гурван дуудлага ОБЕГ-т бүртгэгдсэн байна. 

Тодруулбал, Сэлэнгэ аймаг, Сайхан сум гуравдугаар баг автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2025.11.05-ны өдрийн 10:11 цагт аймгийн ОБГ хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь 61 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн "Д"-ийн улсын дугаартай “Kia Rhino” загварын ачааны автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан. 

Мөн Орхон аймаг, Баян-Өндөр сум Оюут баг автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2025.11.05-ны өдрийн 13:21 цагт аймгийн ОБГ хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 56 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн У-ийн  “Ford Raptor” загварын суудлын автомашины бүхээг бүрэн шатаж байсныг ажиллаж унтраасан байна.

Харин Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг автомашин шатаж байна гэсэн дуудлага 2025.11.05-ны өдрийн 21:56 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ын “Toyota Hilux” загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг  ажиллаж унтраасан.

ЭХ СУРВАЛЖ: ОБЕГ