СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөөдрөөс эхлэн цаг агаарын нөхцөл муудаж, гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрэхээр байна

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөөдрөөс эхлэн цаг агаарын нөхцөл муудаж, гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрэхээр байна

Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээлснээр энэ сарын 6-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, 7-нд төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 8-нд нутгийн зүүн хойд хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй байна. 

Иймд үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам даваа хаагдах, автозамд халтиргаа гулгаа үүсэх зэрэг хүндрэл гарах эрсдэлтэй тул иргэд, жолооч нарыг болзошгүй эрсдэлээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 

2025 оны аравдугаар сарын 30-ны байдлаар нийт нутгийн 23 хувь цастай байна. Тухайлбал, Увсын Цагаанхайрхан, Хөвсгөлийн Цэцэрлэг, Алаг-Эрдэнэ, Ренчинлхүмбэ сумдад 10-20 см, Баян-Өлгийн Сагсай, Увсын Хяргас, Ховдын Дуут, Говь-Алтайн Есөнбулаг, Хөвсгөлийн Цагаан-Үүр, Архангайн Булган, Баянхонгорын Галуутад 5-10 см, бусад нутгаар 0-5 см зузаан цастай байна.